Өрх толгойлсон аавуудыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Өрх толгойлсон аавуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж
байна.
Тухайлбал,
өрх толгойлсон аавын тоо Орхон аймагт 2018 онд 144, 2019 онд 142, 2020 онд 151 болж
нэмэгджээ. Иймд аавуудад чиглэсэн чадавхжуулах болон нөлөөллийн сургалтыг ГБХЗГ-аас тав дахь жилдээ
зохион байгуулж байна.
Тодруулбал, 2017
онд “Эцгийн хайр”, 2018 онд “Аавын хайр”
зөвлөгөөн зохион байгуулж 2019-2021 онд Улаанбаатар хотод болсон “Аавуудын сургалт”-д 30 хүнийг хамруулсан байна. Эдгээр сургалтыг Австралийн
Засгийн газар болон Олон улсын “Ротари” байгууллагын тусламжтайгаар зохион байгуулсан ажээ.