Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-12 21:06:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хичээл, сургалтын үй ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүллээ.

Уг зөвлөмжөөр:

- Өндөржүүлсэн бэлэн байдлын байгууллагын онцлогт тохирсон зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зураглал гарган баталгаажуулан мөрдөх;

- Сурагчдын сурлагын хоцрогдлын судалгааг анги, бүлэг бүрээр гаргаж, хоцрогдлыг арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллах, БШУ-ны сайдын 2021 оны 190 дүгээр тушаалыг ажил хэрэг болгох;

- Сурагч, хүүхэд, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах;

- Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу чанартай бэлтгэж, 7 хоног, сар бүр түвшин тогтоох шалгалт авч үр дүн гаргах, улсын дунджийн түвшинд хүргэх;

- Сургууль, цэцэрлэг орчмын бүс, сургалтын байр, анги танхим, агуулахад их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;

- Багш, ажилтан, хүүхдүүдийг сургалтын байгууллагад нэвтрэхэд нь биеийн халууныг хэмжин, амьсгалын замын халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрч буй эсэхийг асууж, бүртгэл хөтлөн тандалт хийх, гарыг халдваргүйжүүлж амны хаалттай оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг зөвлөсөн байна.

相关新闻