Байгууллагуудын 2021 оны ажлын тайланг хэлэлцэн дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг
даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын 2021 оны ажлын тайланг Засаг
даргын зөвлөлөөр хэлэлцэж дүгнэлээ.
Байгууллагуудын ажлыг аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр
захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны
байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” журмын дагуу үнэлсэн
байна.
Үнэлгээгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 96.17 оноогоор тэргүүлж, Стандарт,
хэмжил зүйн хэлтэс 90.72 оноогоор, Орон нутгийн өмчийн газар 90.13 оноогоор
удаах байруудад оров.
Харин Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Номын сан, Музей, Биеийн
тамир, спортын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн
боловсролын төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар,
Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд 75-89 оноо авч
“тодорхой үр дүнд хүрсэн” хэмээн дүгнүүллээ.