Гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн захирагчийн баталсан тархалтын сургуулийн хуваарийн дагуу “Буудайн хөх уулс ХХК”-тай хамтран тархалтын сургуулийг хоёрдугаар сарын 11-ний өдөр хийлээ.
Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан, алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор уг сургуулийг зохион байгуулсан байна. Дадлага, сургуулийн үеэр болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг олгох танхимын сургалтыг тус компанийн 22 ажилчдыг хамруулан зохион байгууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.