Бастама сургуулийн багш нарын илтгэл шилдгээр шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Боловсролын хүрээлэнгээс 2021-2022 оны хичээлийн жилд “Багш нарын мэргэжлийн
өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр эрдэм шинжилгээний
хурлыг үе шаттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус ажил нь боловсролын
салбарт тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замыг
тодорхойлох, туршлага хуваалцах, багш нарын судалгаа, шинжилгээ хийх чадварыг
дэмжих зорилготой аж.
Баян-Өлгий
аймгийн Боловсролын газраас тус эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь шатны
шалгаруулалтыг өнөөдөр Өлгий хотод зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд
аймгийн төв болон сумдаас 15 багш оролцож илтгэл тавьснаас Өлгий сумын Бастама
сургуулийн багш Т.Ардах, Р.Казиза, С.Энхзаяа нарын хамтран бэлтгэсэн илтгэл
шилдгээр шалгарав.
Эдгээр багш нар
ирэх сард болох “Багш нарын мэргэжлийн
өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний
хурлын гурав дахь шатанд аймгаа төлөөлөн оролцох ажээ.