Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 1087 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-10 16:36:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 364 шинжилгээ хийснээс хүүхэд 53, насанд хүрэгч 131 нийт 184 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 192 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд 10, хүндэвтэр 76, хөнгөн оноштой 106 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 114 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37431, гуравдугаар тунд 16235, дөрөвдүгээр тунд 1087 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг аймгийн онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.


相关新闻