Дундговь 2021 оны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 19 дүгээрт эрэмбэлэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвөөс Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ
танилцуулж, Дундговь аймгийн өрсөлдөх чадвар буурсан байна.
Тодруулбал, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тус
аймаг 21 аймгаас 46,86 оноогоор 19 дүгээрт жагсчээ. 2020 онд 39 оноогоор 16
дугаарт жагсаж байсан бол энэ жил өрсөлдөх чадварын оноо нэмэгдсэн хэдий ч эрэмбээрээ
Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн ард орж, хойшилсон дүр зураг
харагдаж байна.
21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир
тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн
бүлгийн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтээр тооцож гаргадаг.
Дундговь аймгийн хувьд эдийн засгийн тамир тэнхээгээр 20-д
/30 оноогоор/, Засаглалын үр ашгаар 18-д /30 оноогоор/, Бизнесийн үр ашгаар 17-д
/35 оноогоор/ дэд бүтцээр 12 /60 оноогоор/-т тус тус эрэмбэлэгдсэн байна.
Дээрх үзүүлэлтийг өмнөх оны үнэлгээтэй харьцуулахад эдийн
засгийн үзүүлэлтүүд буурчээ.