Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 400 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-02-09 08:59:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш 400 сая давсан тухай АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлжээ.


Мягмар гаргийн шинэчилсэн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдварын 400 244 031 тохиолдол бүртгэгдэж, 5 761 208 хүн халдварын улмаас нас барсан байна.


Коронавирусний халдварын тохиолдлын тоо сар гаруйхны өмнө буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр 300 саяыг давсан байна. Өнгөрсөн сард халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д (15 149 517) бүртгэгдсэн бол Франц (8 623 947) хоёрдугаарт, Энэтхэг улс гуравдугаарт (6 463 821) оржээ.


相关新闻