Чандмань сумын Соёлын төв баруун бүсийн “Жишиг соёлын төв”-өөр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-08 16:35:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Соёлын төв баруун бүсийн “Жишиг соёлын төв”-өөр шалгарлаа.

Соёлын яамнаас зарласан “Жишиг Соёлын төв” шалгаруулах уралдаанд баруун бүсээс 4 соёлын төв өрсөлдөж Говь-Алтай аймгийн Чандмань сумын соёлын төв шалгарч Батламж 10,000,000 төгрөгөөр шагнуулсан тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас танилцууллаа.

Орон нутгийн соёлын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилгоор “Жишиг соёлын төв” шалгаруулах ажлыг улсын хэмжээнд нээлттэй зарлан зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулжээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Стандартын шаардлага хангасан соёлын төвийн тоог нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байдаг бөгөөд улсын хэмжээнд нээлттэй зарласан шалгаруулалтад 17 аймгийн 17 сумын соёлын төв өрсөлдсөн аж. 

-Баруун бүсээс Говь-Алтай аймгийн Чандмань сумын Соёлын төв

-Хангайн бүсээс Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Соёлын төв

-Төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын Соёлын төв,

-Зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Соёлын төв тус тус шалгарав. 


相关新闻