Халдварын тохиолдол 151-ээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-08 15:53:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 268 шинжилгээ хийснээс хүүхэд 43, насанд хүрэгч 108 нийт 151 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 161 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд 5, хүндэвтэр 58, хөнгөн оноштой 98 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 237 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37431, гуравдугаар тунд 16205, дөрөвдүгээр тунд 1040 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлж, тархалтыг бууруулахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.


相关新闻