25 өрхийг аймгийн "Хошой аварга малчин өрх"-өөр тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 2021 оны хөдөө аж ахуйн салбарын аваргууд
тодорлоо.
Үүнд аймгийн "Хошой
аварга малчин өрх"-өөр 25, "Аварга малчин өрх"-өөр 110, "Аварга саальчин"-аар
8, "Аварга тариаланч"-аар 8 хүнийг тус тус тодруулсан байна.
Аваргуудын шагналыг
аймаг, сумын удирдлагууд малчны хотонд очиж гардуулж өгөх ажээ.