"Аль-Каида"-гийн гурван гишүүнд хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-21 11:27:38

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Сангийн яам Иран дахь “Аль-Каида” бүлэглэлийн гурван гишүүнд террорист бүлэглэлд зориулж хөрөнгө босгосон гэх үндэслэлээр хориг арга хэмжээ авлаа.

Фейсал Жассим Мохаммед Аль-Амри Аль Халиди, Исра Мухаммад Ибрагим Баюми, Абу Бакр Мухаммад Гумаян нарыг “тусгайлан бэлтгэгдсэн олон улсын террористууд” гэж нэрлэжээ.

“Халиди нь “Аль-Каида” бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн бөгөөд Пакистаны “Талибан” бүлэглэлийн батальоныг командалж байсан бол Баюми нь Иранд баривчлагдсан “Аль-Каида” бүлэглэлийн гишүүдийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон террорист бүлэглэлийн гишүүн юм. Харин Гумаян нь “Аль-Каида”-гийн санхүү, харилцаа холбоо, ложистикийн асуудлыг хариуцан ажилладаг байсан” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Энэ хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын байгаа тэдний бүх хөрөнгийг хурааж, Америкийн иргэд болон компаниудыг тэдэнтэй хамтран бизнес хийхийг хоригложээ.

Д.Нямтулга

 

 

 

相关新闻