14 иргэнийг Хөдөлмөрийн аваргаар тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-27 17:26:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн уламжлалт Цагаан сарын баярыг угтан жил бүр оны "Хөдөлмөрийн аварга"-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил дараах хүмүүсийг аваргаар шалгаруулсан байна.

Үүнд:

1. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын аварга ажилтнаар: Хотгорын нүүрсний уурхайн талбайн мастер Азилпат Аскерхан, Буянт сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн эрхлэгч Хапаа Алтанхумбага;

2. Боловсролын салбарын аварга ажилтнаар: Өлгий сумын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш Хуанар Махсатгүл, Өлгий сумын 3 дугаар сургуулийн химийн багш Каспи Катя;

3. Соёл урлагийн салбарын оны аварга ажилтнаар: Аймгийн Музейн сан хөмрөгч Зейнел Айгерим;

4. Спортын салбарын аварга ажилтнаар: Биеийн тамир спортын газрын биеийн тамирын дасгалжуулагч, багш Бердимарат Санат;

5. Эрүүл мэндийн салбарын аварга ажилтнаар: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрх тасгийн зөвлөх эмч Сүхээ Оюундэлгэр, Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Жанкей Силамхан, Улаанхус сумын Хөх хөтөл багийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Мален Бейбитгүл, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч Рахым Жайна;

6. Төр захиргааны салбарын оны аварга ажилтнаар: Ногооннуур сумын Цагааннуур тосгоны Захирагчийн Ажлын албаны дарга Савгар Бадамцэцэг;

7. Хууль хяналтын салбарын оны аварга ажилтнаар: Аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Бекболат Тунгышбай;

8. Санхүү, эдийн засгийн салбарын оны аварга ажилтнаар: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогч Арин Ерболат;

9. Хөдөө аж ахуйн салбарын оны аварга ажилтнаар: Аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Тилеген Ергали.

相关新闻