АНУ-д буудалцааны үеэр 13 хүний амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-02 09:44:06

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Орегон муж улсын “Umpqua” коллежид зэвсэгт этгээд гал нээж, 13 хүний амийг хөнөөсөн байна.

Өчигдөр өглөө хичээлийн танхим дотор гал нээж, наад зах нь 20 хүнийг шархдуулсан 20 настай зэвсэгт этгээдийг цагдаа нар буудан хороосон байна.

Орегон муж улсын ерөнхий прокуророос 13 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бол цагдаагийн газар 7-10 хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч харуусан гашуудаж байгаагаа илэрхийлээд, галт зэвсэгтэй холбоотой хуулийг чангатгахыг шаардсан байна.

Обама илэрхий дургүйцэн, иймэрхүү гэмт хэргийг хувь хүмүүс бусдын нөлөө оролцоогүйгээр үйлддэг бөгөөд маш энгийн үзэгдэл болсон байна гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, АНУ сэтгэцийн эмгэгтэй эсвэл бусдад аюул учруулахыг хүсдэг хүмүүстэй цорын ганц улс биш боловч ийм гэмт хэрэг хэдэн сар тутамд гардаг цорын ганц юм гэж мэдэгджээ.

Их Британи, Австрали зэрэг оронд үйлчилдэг, үр дүнтэй хуулийг АНУ-д хэрэгжүүлэх боломжтой гэж тэрбээр мөн мэдэгдэв.

Д.Нямтулга

相关新闻
注释