Баян-Өлгий аймгийн нийт хүн амын тоо 113,3 мянгад хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт хүн амын тоо 2021 оны жилийн
эцсийн байдлаар 113273-т хүрсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Суурин хүн амын тоо 107692 болж 1,7 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн өнгөрсөн онд 2927 хүүхэд шинээр мэндэлсэн байна.
Хүн амын ердийн цэвэр өсөлтийн коэффициент 22.6 байгаа нь 1000 хүн тутамдаа
23 хүнээр нэмэгдэж байгааг харуулж байна.
Аймгийн төв Өлгий сумд 39380 иргэн амьдарч байгаа. Хөдөө сумдаас Цэнгэл сум
хамгийн олон буюу 9838 хүн амтайгаар тэргүүлж, Улаанхус 8874, Дэлүүн 7588 хүн
амтайгаар удаах байруудад оржээ. Харин Буянт сумд хамгийн бага 2838 иргэн амьдарч байгаа аж.