Монгол уран бичлэгийн үзэсгэлэн аймгийн Музейн танхимд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-26 13:01:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран Цагаан сарын баярыг угтан Монгол уран бичлэгийн уралдааныг зарлаад байгаа.

Уралдаанд чөлөөт уран бүтээлчид,ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оролцох бөгөөд бүтээлийн сэдэв, агуулга, хэмжээнд хязгаар тавихгүй.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамж ёсоор оролцогчид жаазалсан уран бичлэгийн бүтээлээ энэ сарын 27-ны өдөр хүртэл аймгийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ. Харин 28-ны өдөр уг бүтээлүүдийг орон нутаг судлах Музейн танхимд үзэсгэлэн болгож олон нийтэд дэлгэнэ.

Ирсэн бүтээлүүдийг зохион байгуулах комиссоос томилсон шүүгчид шалгаруулж, урамшуулах ажээ. 

相关新闻