Сайн дурын идэвхтнүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аймгийн Улаан загалмайн хорооноос короновирусний халдвараар өвдсөн бага насны хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сэдвийн хүрээнд сайн дурын идэвхтнүүд /СДИ/ чадавхжуулах сургалтад хамрагдлаа.
Сургалтад Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд хамрагдсан ба МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын хөтөлбөрийн ажилтан А.Мөнхтуул хандлагын тухай ойлголт, үйлчлүүлэгч асран хамгаалагч СДИ-ний хоорондын харилцаа, хүүхдэд Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшиг, халдварт өвчний үе дэх хүүхэд, гэр бүлийн сэтгэлзүй, стресс, стресстэй хүнтэй хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэлзүйн онцлог гэж юу вэ? зэрэг сэдвийн сургалт зохион байгуулжээ.
Сургалтад хамрагдсан СДИ-д коронавирусний халдвараар өвчлөн төсөлд хамрагдсан 100 хүүхдийн гэрээр 2-3 удаа очиж хүүхдэд сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж, ярилцах, тоглох, хүүхэдтэй уулзах, утсаар ярих, зөвлөгөө өгөх нийгэмшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Түүнчлэн сургалтын үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран төсөлд сонгогдсон хүүхдүүдэд ОУУЗУХСН, МУЗН-ийн үүсэл хөгжил, танилцуулга, хүүхэд хамгааллын тухай ойлголт, сэтгэл хөдлөлөө эерэгээр зохицуулах нь, коронавирусний халдварын дараах эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт сэдэвт сургалтуудыг зохион байгуулан хүүхдэд үлгэрийн болон буддаг ном, өнгийн харандаа, оюун ухаан хөгжүүлэх тоглоом зэргийг гардуулсан тухай тус аймгийн Улаан Загалмайн хорооноос танилцуулав.