Гэмтэл согогийн тасагт ДЭМБ-аас тоног төхөөрөмж нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасагт ДЭМБ-аас тоног төхөөрөмж нийлүүллээ.
Тус аймагт гэмтэл согогийн тасгийг 2019 оноос байгуулан ажиллаж байгаа юм. Гэмтлийн 20 гаруй төрлийн мэс засал хийдэг байсныг 50 гаруй төрлийн хагалгаа хийдэг болтлоо эмч нарынхаа чадвар туршлагыг сайжруулан тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна. Аймгийн ЗДТГ, ЭМГ-аас ДЭМБ-д хүсэлт илгээн сүүлийн үеийн олон улсын эрүүл мэндийн стандартад нийцсэн нийт 29 сая төгрөгийн өртөг бүхий 9 төрлийн багаж тоног төхөөрөмжийг гэмтэл согогийн тасагт шийдэж өгсөн байна. БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Түвшинзул "Уул уурхай хөгжсөн, хөдөлгөөнт хүн ам олонтой аймгийн хувьд осол гэмтэл их байдаг. Осол гэмтлийн тусламж цаг алдвал хүний аминд эрсдэл өндөр байдаг учир гэмтэл согогийн тасгийг тусад нь байгуулсан. Одоо гэмтлийн 5 эмчтэй, хагалгааны сувилагч нараа бэлтгээд нийтдээ 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна" гэлээ.