Аймгийн ИТХ улирал тутам хуралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар аймаг, нийслэл, сум, багийн хурлын үйл ажиллагаа, үүрэг оролцоог тусгайлан заажээ.
Аймгийн ИТХ-ын хуралдааны хувьд өөрчлөлт орсон бөгөөд тэргүүлэгч гэх статусыг үгүй болгож шинэ хуулиар зөвлөл гэсэн томъёолол буй болжээ. Тиймээс Дорноговь аймгийн ИТХ улирал
тутамд хуралдаж байхаар болсон байна.
Зөвлөл нь хуралдаанаас хуралдааны хооронд
хурлын хороод болон ажлын хэсгүүдийн уялдаа холбоог чиглүүлэх үүрэгтэй бүтэц
байх бөгөөд жилдээ доод тал нь дөрвөн удаа ээлжит хуралдаан зарлах аж. Аймагт зөвлөл
нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.