Айл өрхүүдийн цахилгаан, зуухны аюулгүй байдлыг шалган зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран "Болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийльe" арга хэмжээ зохион байгууллаа.
Уг ажил нь сурагчдын
өвлийн амралтын үеэр хүүхдүүд ахуйн ослын улмаас гэмтэж хохирохоос урьдчилан
сэргийлэх зорилготой аж.
Арга хэмжээний
хүрээнд 165 айлаар орж, сэрэмжлүүлэг хүргэжээ. Энэ үеэр цахилгааны утас ил
задгай, цахилгааны хайрцаг цоожгүй, байрны дээвэрт байрлах тагт цоожгүй
онгорхой зэрэг 65, айлууд пийшингээ хөөлөөгүй угаартах эрсдэлтэй 120 зөрчил
илэрсэн.
Зөрчил илэрсэн
айл өрхүүдэд зөвлөмж өгч, биелэлтийг эргэн шалгахаар болсон байна.