Хөгжил хорооллын дулаан хангамжийг тодорхойгүй хугацаагаар хаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Мандал Голомт" ХХК-аас Хөгжил хорооллын чиглэлийн дулаан хангамжийг тодорхойгүй хугацаагаар хааснаа мэдэгдлээ.
Тодруулбал, Хөгжил хорооллын 6-р дугаар гудамны төв магистрал шугамд гэмтэл гарч, тус чиглэлийн дулааныг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Яг одоо гэмтлийг засварлахаар тус компанийн засварын бригад ажиллаж байгаа аж.
-"Гэмтлийг засварлахаар шугамыг ухах явцад газарт булаатай цахилгааны утас таарч болзошгүй тул хэрэглэгч та бүхэн нэн шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж учирч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг хүсье" хэмээн "Мандал Голомт" ХХК-аас мэдэгдлээ.