Өнгөрсөн онд такси үйлчилгээний хөлс 87.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-14 15:44:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 238 нэр төрлөөр судалсан байна.

Судалгааны дүнд, хүнсний бараа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, бэлэн хувцас, гэр ахуйн барааны үнэ 2020 онтой харьцуулахад өссөн байна. Тухайлбал, хот доторх такси үйлчилгээний хөлс 87.5, дизель түлш, шатахууны үнэ 47.4-68.4, гоймон, цагаан будаа, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 4.5-40.9, жимс жимсгэнийн үнэ 5.5-99.4, бэлэн хувцас, гутал, бөс барааны үнэ 2.5-41.2 хувиар өссөн байна.

Харин боловсролын үйлчилгээ, холбоо, шуудангийн үйлчилгээний үнэ тариф өмнөх оны мөн үетэй ижил байгааг дурдлаа.

 

相关新闻