Дархлаажуулалтын 4 дэх тунд 183 хүн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу Орхон аймагт дархлаажуулалтын вакцины 4 дэх тунг хийж эхэлсэн бөгөөд нийт 183 хүн хамрагджээ.
Вакцины 4 дэх тунг сайн дурын үндсэн дээр 18-аас дээш насны иргэдэд хийх юм. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь
тунд хамрагдсанаас гурван сарын дараа, 3 дахь тунд хамрагдаад өвдсөн
иргэн эдгэснээс хойш 21 хоногийн дараа вакцины 4 дэх тунг хийлгэж болно.
Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”,
Синофарм
үйлдвэрийн
“CorV”
вакцинаас
сонгон
хийлгэх
аж.
Түүнчлэн
энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн
хүүхдүүд
коронавируст
халдварын
эсрэг вакцины
эхний тунд хамрагдаж
эхэлнэ.
Сум, өрхийн
эрүүл мэндийн төвүүдэд өглөө 8.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын вакцин хийж
байна.