Нийт 6 багийн 1014 өрх хүнс тэжээлийн хөтөлбөрөөс хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 17:25:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын хэмжээнд 2021 онд 2183 өрхийн 8732 иргэн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг байсан бол Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багийн 1014 өрх хүнсний эрхийн бичгээс татгалзжээ. Ингэснээр дээрх багуудад хүнсний эрхийн бичиг авдаг нийт өрхийн тоо 50 хувиар буурсан байна.

Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн гэж дүгнэжээ.

Мөн “Сум хөгжүүлэх сан”-аас өнгөрсөн онд 26 иргэн 6 аж ахуйн нэгж 341 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж,  шинээр 59 ажлын байр бий болжээ.

   

 

相关新闻