Зохиолч О.Хабсатар казах хэлээр хэвлэсэн хоёр номоо олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-12 17:08:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зохиолч, түүхч О.Хабсатарын казах хэлээр хэвлэгдсэн "Цойлогсод", "Жадик омгийн угийн бичиг" номуудын нээлт өнөөдөр Өлгий хотын Төв номын санд боллоо.

Номын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Соёл, урлагийн газрын дарга К.Бегжан болон зохиолчид, уншигчдын төлөөлөл оролцлоо.

Зохиогч "Цойлогсод" номдоо Д.Бүжинлхамын ижил нэртэй ном болон Израил улсын удирдагчаар ажиллаж байсан хүмүүс, эрдэмтэн судлаачдын бүтээлүүдээс  орчуулсан еврейн ард түмний амьдралын философи, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан, соёлын тухай мэдээллүүдийг оруулсан байна.  

Харин "Жадик омгийн угийн бичиг" номд казахын ард түмэн болон Монголын казахуудын угсаа гарал, түүний дотор Жадик омог, тус омгоос гаралтай хүмүүсийн мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. "Төр засгаас угийн бичиг хөтлөх асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ үед бүхэл бүтэн омгийн түүхийг хамарсан бүтээл хэвлэгдэн гарсан нь ард иргэд, хүүхэд багачуудын удам угсаагаа танин мэдэхэд нь чухал хувь нэмэр оруулах болно" гэдгийг Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан онцоллоо.



相关新闻