БОЭТ-д 560 сая төгрөгийн өртөгтэй дижитал рентген аппарат суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ-д “Ковидын дараах сэргээн засах
эмчилгээний тасаг” байгуулаад
багагүй хугацаа өнгөрч байна. Тус тасаг ковидын дараах эмийн болон эмийн бус
эмчилгээ хийх
хоёр чиглэлд ажилладаг. Эмийн бус эмчилгээ буюу физик эмчилгээний
хэсэгт орон нутгийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар даралтад хүчилтөрөгчийн Барокамера нийлүүлжээ.
Уг
тоног төхөөрөмж нь агаарт байгаа хүчилтөрөгчийг тусгай даралтад оруулж дахин
боловсруулсан хүчилтөрөгч гаргаж авдаг. Уг хүчилтөрөгч нь хүний биеийн бүх эд
эсэд нэвтрэн ордог онцлогтой, эмчилгээний дэвшилтэт технологи юм.
Мөн орон нутгийн 560 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн болон уушгины харалтыг хийх,
мөчүүдийн зураг авах зориулалттай рентген дижитал аппарат шинээр суурилуулжээ.
