Үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулан маркийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 13:58:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан марк, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өнөөдрийг хүртэлх үеийн түүхийг харуулсан ховор нандин цуглуулгууд багтсан байна.

Мөн 1992 онд Үндсэн хууль батлахад гар бие оролцсон депутатуудын талаарх түүхэн баримт, мэдээллийг олон нийтэд танилцуулахаар дэлгэсэн байна.

Ташрамд дурдахад, ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулан Монголын Үндэсний шуудан холбоо шинэ марк хэвлэсэн ажээ.











相关新闻