Коронавирусний халдварын тоо нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Он гарсаар тус аймагт коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тухай аймгийн онцгой комиссоос мэдээлэв. Нэгдүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 40 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 19 нь хүүхэд, 21 нь насанд хүрэгч байгаа аж.
Нэгдүгээр сарын 11-ний 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 78 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 6 хүндэвтэр 27, хөнгөн оноштой 43 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд хүүхэд 2, насанд хүрэгч 6 эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13065 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39553, хоёрдугаар тунд 37389, гуравдугаар тунд 15381 иргэн хамрагджээ.