Баян-Өлгий аймагт “MASAM II” төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр
Дэлхийн банк, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх
хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн 2 дугаар үе шат буюу “MASAM II” төсөлд хамрагдана.
Төслийн нээлтийн
уулзалт энэ сарын 11-ний өдөр Өлгий хотод боллоо. Уулзалтад аймгийн Засаг дарга
Д.Бауыржан, хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, төрийн бус
байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Тус төсөл нь
анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хуваарилалт,
хэрэгжилтийн байдал, бодлого боловсруулах үйл явц дахь иргэд, иргэний нийгмийн
байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, оролцогч талуудын чадавхыг
бэхжүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.
Мөн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр мэдээлэл, харилцаа
холбооны технологид суурилсан шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж
байгаа ажээ.