Цахилгааны төлбөрийн үлдэгдлийг энэ сарын 15-ны дотор төлж барагдуулахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-11 20:28:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийг цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-аас хэрэглэгчдэдээ мэдэгдэл хүргэлээ. 

Тодруулбал, Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны хөнгөлөлт 2021 оны 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болж 10 хоногийн хэрэглээ гарсан тул айл өрх, аж ахуйн нэгж байгууллага цахилгааны төлбөрийн үлдэгдлээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахыг анхааруулав. Төлбөрийн үлдэгдлийн мэдээллийг 70483423, 95483423 дугаараас 09:00-18:00 цагийн хооронд лавлаж болох аж. 

Мөн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд шинэчилсэн гэрээндээ хамрагдахыг санууллаа.


相关新闻