Цагааннуур боомтоор 69,1 мянган тонн шатахуун импортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-11 17:44:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур боомтоор 2021 онд 69,1 мянган тонн шатахуун импортолжээ.

Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 2,7 мянган тонноор өссөн үзүүлэлт юм.

Импортолсон нийт шатахууны 14 мянган тонн нь АИ92, 6 мянган тонн нь А80 бензин, 26,7 мянган тонн нь өвлийн, 22,3 мянган тонн нь зуны дизель түлш байна. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүд 7,7 мянган тонн малын тэжээл, 13,3 мянган тонн бусад төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас тус тус импортолсон аж. 

Дээрх боомтоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 2021 онд 90 мянган тоннд хүрч, өмнөх жилээс 6,9 мянган тонноор нэмэгдсэн байна. 


相关新闻