Гаалийн газар орлогын төлөвлөгөөг 5,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-11 16:39:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар 2021 онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг 5,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Тодруулж хэлбэл, тухайн онд 22 тэрбум 397 сая төгрөгийн орлого олохоор төлөвлөснөөс 27 тэрбум 975 сая төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 9,6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

«Онцолж хэлэх нэг зүйл бол цар тахлын хүндрэлийн үед манай улсын баруун 5 аймгийг шатахууны хомстолд оруулахгүй байх үүрэг хүлээж, үүргээ амжилттай хэрэгжүүллээ» хэмээн тус байгууллагын дарга С.Хавал хэлэв.

相关新闻