Гадны аймгийн долоон мянга орчим мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн нутагт Дундговь, Өвөрхангай аймгаас 11 өрхийн 6916 толгой мал өвөлжиж байна.
Дээрх малчид өмнө нь Дорноговь аймагт өвөлжиж байсан бөгөөд Иххэт, Эрдэнэ, Өргөн суманд оторлож байгаа юм.
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас тус аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион
байгуулахыг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нээс энэ оны зургадугаар сарын 15-ныг
хүртэл хугацаагаар хориглоод байна.