Коронавирусний халдвараар өвчилсөн нийт тохиолдлын 13049 нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-10 13:17:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 9-нд 38 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 9 тохиолдол илэрлээ. Үүнээс хүүхэд 4, насанд хүрэгч 5 байгаа аж.

Нэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 52 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 5 хүндэвтэр 25, хөнгөн оноштой 20 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 8 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 13049 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39552, хоёрдугаар тунд 37386, гуравдугаар тунд 15200 иргэн хамрагджээ.


相关新闻