“Иргэдийн оролцоотой хогны менежментийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг хогны менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын тандалт судлаачдын холбоо” ТББ-тай хамтран “Иргэдийн оролцоотой хогны менежментийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж Уртын гол багаас эхлүүллээ.
Төслийн хүрээнд эко
ногоон баг бий болгох зорилт дэвшүүлж иргэдийг мэдээллээр хангах, хогоо ангилан ялгах талаар сургалт орох аж.
Монгол хүн хоногт дунджаар
2.6 кг хог “үйлдвэрлэдэг“ гэсэн
судалгаа бий. Тэгвэл Эрдэнэт хот өдөрт 22 машин буюу дунджаар 840м3 хог
хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлж, ил задгай талбайд
түрж, даран устгал хийж байна.
Үүнээс гэр хорооллын
айл өрхөөс жилд дунджаар 70 мянга, орон сууцны хорооллоос 30 мянга, албан газар
аж ахуйн нэгж байгууллагаас 15 мянга, эзэнгүй дүүргээс 4 мянган шоо метр хог
хаягдал гардаг байна.
Иймд хог хаягдлыг багасгах, дахин боловсруулж ашиглах, ангилан, ялгах зорилгоор
дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Орхон аймгийн хогийн нэгдсэн цэг нь Говил багт байдаг бөгөөд одоогоор 187
га талбайг хамраад байна. Нийт 5 сая шоо.метр хог хуримтлагдсан уг хогийн цэгийн дийлэнх нь дахин боловсруулах боломжтой хог
ажээ. Иймд хог “үйлдвэрлэгч”-дийн
эх үүсвэр дээр нь ангилан ялгах нь оновчтой гэж тооцсон байна.