Орхон, Булган аймгийн дуучдын хамтарсан “Монголоо дуулъя” тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-09 19:22:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон, Булган аймгийн Засаг дарга нар жил бүр нийгэм эдийн засаг болон соёл, урлагийн хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Тус хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны Эрдэнэт дуу бүжгийн чуулга, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид хамтран "Монголоо дуулъя" тоглолтыг өнөөдөр  зохион байгууллаа.

Монголоо дуулъя тоглолт соёл, урлагийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, соён гэгээрүүлэх болон орон нутгийн дуучдыг зэргэлдээх аймаг, сумдад таниулах зорилготой юм. Мөн мэргэжлийн дуучид Монголын нэрт хөгжмийн зохиолчдын дуунуудыг ДУЭТ, гурвалсан болон олноороо хамтран дуулж буйгаараа онцлог аж. 

相关新闻