Хонины нэхий үнэгүйдэж хог дээр хаягдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-07 22:48:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын түүхий эд худалдан авах цэгт хонины нэхийнээс бусад түүхий эдийг худалдан авч байна. Хонины нэхий үнэгүй тул иргэд хог дээр хаяж байна.

Ченжүүд ямааны арьс 30,000 төгрөг, адууны сүүл 5000 төгрөг, сарлагийн сүүл 7000 төгрөг, монгол үхрийн ширийг 4000 төгрөгөөр худалдан авч байна.

Тус аймагт 2015 онд сарлагийн шир 100,000, адууны шир 100,000, хонины нэхий 10,000 төгрөг байсан бол сүүлийн 2  жилд түүхийн эдийн үнэ ханш буурч хонины нэхий үнэгүйдээд байгаа ажээ.

 

相关新闻