Түгээмэл тархацтай нутгуудад ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 02:26:07

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох газрын тухай хэлэлцэв.

Тус аймгийн нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зориулалтаар газар хүссэн таван аж ахуйн нэгжийн долоон нэгж талбар бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтэс дүгнэжээ. Тухайлбал: Орхон суманд нийт 188 га, Хонгор, Дархан суманд нийт 372,7 га, Шарын гол суманд нийт 629,1 га талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох боломжтой гэж үзсэн. Аймгийн Засаг даргын оруулсан уг асуудлыг хэлэлцээд аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох газрын байршил, зориулалтыг тодотгож баталлаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

相关新闻