Шүлхийн голомттой бүс нутгуудын хорио цээрийн дэглэмийг чангатгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Батжаргал Шуурхай штабын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Шүлхийн голомттой бүс нутгуудын хорио цээрийн дэглэмийг чангатгах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, малын эмчийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор их дээд, сургуулийн оюутнуудыг татан оролцуулах, хамтран ажиллах чиглэлээр шуурхай штабын гишүүдэд Засаг даргаас чиглэл өглөө.
Малын гоц халдварт шүлхий өвчин, "Ковид-19" цар тахлын ерөнхий зураглалыг өдөр тутам шинэчлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог нягтруулах зорилгоор Шуурхай штабыг аймгийн ЗДТГ-т буцаан байршуулж, 24 цагийн ерөнхий жижүүр томилон үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллахаар шийдвэрлэлээ.