Баян-Өлгий аймагт хоёр удаа газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт
өнөөдөр орон нутгийн цагаар 13:50 цагт
3,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл 14:09 цагийн үед хоёр дахь
удаагаа чичирхийлэл мэдрэгдлээ. Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллээр газар
хөдлөлтийн хүч 3,6 магнитуд байсан бөгөөд голомт нь Өлгий хотоос 34 км,
Алтанцөгц сумын төвөөс баруун хойшоо 12 км газарт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас иргэдийн
эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүйй байна.