Эрх зүйн хөтөчийн буланг аймагтаа анх удаа нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан Дархан захын Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд “Эрх зүйн хөтөчийн булан”-г албан ёсоор нээлээ.
Эндээс
иргэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн ажиллуулдаг WWW.E-KHUTUCH.MN хууль зүйн зөвлөгөө мэдээллийн цахим сангаас
хэрэгтэй мэдээллээ хэвлэх болон цахимаар авах боломжтой гэж аймгийн
ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан мэдээлэв. Тодруулбал төрийн үйлчилгээний 16 төрлийн ажил
үйлчилгээний талаарх мэдээлэл, хууль тогтоомж зэрэг мэдээллүүдийг цогцоор авах
боложмтой ажээ. Нээлтэд
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Л.Алтанчимэг, нар оролцож иргэдэд мэдээлэл өгч, төрийн үйл ажиллагааг
иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэхээр зорьж буй нэг ажил гэв.