Дундговь аймгийн Луус сум хүнсний эрхийн бичиггүй сум боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2021 онд Дундговь аймгийн Луус сум хүнсний эрхийн бичиг
олгодог 13 өрхийг хөдөлмөрт зуучилж, байнгын орлоготой болгосноор халамжаас
хөдөлмөрт шилжсэн анхны сум боллоо.
Монгол Улс нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй
шаардлагатай өрхийн насанд хүрсэн иргэнд сардаа 16000, хүүхдэд 8000 төгрөгийн хүнсний
эрхийн бичиг олгодог.
Дундговь аймгийн хэмжээнд 2021 оны эхэнд 534 өрхөд
хүнсний эрхийн бичиг олгодог байсан бол оны сүүлээр энэ тоо 405 болж буурсан
байна.
Аймгийн ХХҮГ-аас дээрх өрхийн гишүүдийг хөдөлмөр
эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүд, малжуулах төсөлд хамруулж, хөдөлмөрт зуучилж, байнгын
орлоготой болгосноор хүнсний эрхийн бичиг авдаг өрхийн тоо буурсан төдийгүй 15
сумаас нэг сум ийнхүү хүнсний эрхийн бичиггүй сум болжээ.