Бүгд Найрамдах Беларусь Улсын элчин сайд Булган аймагт зочилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-04 16:28:06

Булган /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик Булган аймагт зочилж байна.

          Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тус аймгийн ойн санг эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах, орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгасан байна.

          Элчин сайд Дмитрий Николаевич Горелик тус аймгийн удирдлага, хэлтэс агентлагийн дарга нартай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан газар тариалан үйлдвэрлэл, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал тавилаа.

相关新闻