Баянжаргалан, Архуст, Аргалант сумын мал таван төрөл дээр өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын ‘’Статистикийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 143.4 мянган толгой буюу 2.9 хувиар буурлаа. 2021 онд малын тоо нэг төрөл дээр өмнөх оныхоос өссөн байна. Үүнээс малын төрлөөр дэлгэрүүлбэл тэмээ 3 662, адуу 356 871, үхэр, 319 567, хонь 2 534 444, ямаа 1 529 554 тоолуулсан байна.
Өмнөх оны тооллогын мэдээтэй харьцуулбал тэмээ 36 толгой буюу 1.0 хувиар өсөж харин ямаа 127.2 мянган толгой буюу 7.7 хувиар, адуу 7.8 мянган толгой буюу 2.1 хувиар, үхэр 2.5 мянган толгой буюу 0.2 хувиар, хонь 5.9 мянган толгой буюу 0.2 хувиар тус тус буурлаа. 10 сумын малын тоо өмнөх оноос 16614-1224 толгойгоор буюу 12.2-1.3 хувиар тус бүр өсөж, харин 17 сумын мал тоо өмнөх оноос 31082-1063 толгойгоор буюу 13.8-1.1 хувиар тус бүр буурсан бөгөөд Баянжаргалан, Архуст, Аргалант сумын мал 5 төрөл дээр өссөн байна.