Яргуйт багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-03 14:29:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай 28 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. 

Яргуйт баг нь 6000 гаруй хүн амтай бөгөөд цэцэрлэгийн насны 800 орчим хүүхэдтэй. Үүний 40 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Өмнө нь Их-Залуу багийн цэцэрлэгт хүүхдүүд нь хамрагддаг байсан бол шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор тойргийн хамран сургалтын хувь 40 хувиар нэмэгдэж байна.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор  36 ажлын байр шинээр бий болжээ.



相关新闻