Баян-Өлгийд шинэ оны босгон дээр 8 хүүхэд мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Шинэ
жилийн баярын өдрүүдэд 8 хүүхэд хорвоод мэндэлжээ.
Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанхус
сумд 2, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 3, энэ сарын 1-ний өдөр Төрөх тасагт 3
эх амаржсан байна.
Шинээр төрсөн хүүхдүүдийн 2 нь хүү, 6 нь охин
бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа аж.