Дундговь аймгийн мал сүргийн тоо 15,3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-31 09:40:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарч, тус аймгийн мал сүргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.   

Тодруулбал, өмнөх онтой харьцуулахад тус аймгийн малын тоо 0,6 сая буюу 15,3 хувиар буурч, нийт 3,1 сая толгой мал тоолуулжээ.

Үүний дотор 158 500 адуу, 65700 үхэр, 39400 тэмээ, 1 533 400 хонь, 1 373 300 мянган ямаа тоолуулж, өмнөх оны малын тоотой харьцуулахад ямаа 17,6 хувь, хонь 14,4 хувь, үхэр 12,5 хувь, адуу 4,8 хувь, тэмээ 5,6 хувиар тус тус буурсан байна. Малынхаа тоогоор Эрдэнэдалай сум тэргүүлж байгаа бол Баянжаргал сум хамгийн цөөн мал тоолуулсан байна. 

Малын тоог өрхөөр нь авч үзвэл 2001-ээс дээш малтай өрхийн тоо 50 хувиар, 1000-2000 малтай өрхийн тоо 23,5 хувиар, 500-999 хүртэл малтай өрхийн тоо 20,8 хувиар, 201-499 хүртэл малтай өрхийн тоо 1,3 хувиар тус тус буурсан бол 200 хүртэл малтай өрхийн тоо 52,4 хувиар өссөн байна. 



相关新闻