27 хүүхдийг аймгийн "Оны онцлог хүүхэд"-ээр өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-30 20:28:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Оны онцлох хүүхэд”  шалгаруулах үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах ажлын хүрээнд сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан 27 хүүхдийг өнөөдөр “Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулж алдаршууллаа.

Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл нар тухайн хүүхдүүдийг хүлээн авч ярилцаж, шагналыг нь гардуулж өглөө.

Шагнал хүртсэн хүүхдүүдийн нэрсийг доор танилцуулж байна.

 Сурлагын амжилт  номинациар:

1. Бугат сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч  Мерей Балауса;

2. Өлгий сумын Заид сургуулийн 12 дугаар ангийн сурагч Жанболат Айшуах;

3. Өлгий сумын Бастама сургуулийн 12 дугаар ангийн сурагч Бекболат Юсуф;

4. Алтай сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мейрамбек Алтыннур;

5. Бастама сургуулийн 12 дугаар ангийн сурагч Айбек Жансая;

6. Цэнгэл сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Боранбай Таншолпан;

7. Дэлүүн сумын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Маратбек Ану;

8. Ногооннуур сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Адилбек овогтой Мадина 

9. Заид сургуулийн 10 дугаар ангийн сурагч Жолаушыбай Батима.

Биеийн тамир, спорт номинациар:

1. Өлгий сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Айдархан Тасхын;

2. Заид сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ержан Нурсултан;

3. Бастама сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Серикбай Нуртилек;

4. Дарын цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Батырбек Жантолхын;

5. Бастама сургуулийн 12 дугаар ангийн сурагч Төлеген Али;

6. Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Сергазы Нурбек; 

7. Дарын цогцолбор сургуулийн сурагч Сейл Ахниет;

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага номинациар :

1. Өлгий сумын Заид сургуулийн 12 дугаар ангийн сурагч Табыс Ибрахим;

2. Заид сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ахханат Асемай;

3.  Дарын цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хайрол Гүлнур;

4. Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мейрамбек Игилик;

5. Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхдөл Ууганбилэг;

6. Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өмирхан   Балапан. 

Урлаг уран бүтээл номинациар:

1. Цэнгэл сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Кеншилик Аллаберген;

2. Сагсай сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хавдалхан Меруерт;

3. Заид сургуулийн 10 дугаар ангийн сурагч Магмут Аружан;

4. Өлгий сумын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Асан Ермек.

Байгаль, хамгаалал, эрүүл аюулгүй орчин  номинациар:

1. Заид сургуулийн 12 дугаар ангийн сурагч Төлеген Жансая.

相关新闻