Татварын хэлтсийн "Эцэг эхийн зөвлөл" шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-30 16:09:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны “Гэр бүлд ээлтэй шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийг шалгаруулав.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1 дэх заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.2.1 дэх заалт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 албан даалгаврыг тус тус үндэслэн орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. 2021 оны байдлаар үндэсний хэмжээнд 4731 байгууллага, аж ахуйн нэгж "Эцэг эхийн зөвлөл" байгуулсан бол аймгийн хэмжээнд 108 байгууллага, аж ахуйн нэгж "Эцэг эхийн зөвлөл" байгуулан ажиллаж байгаа аж. 

Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ”Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох зорилгоор 2021 оны “Гэр бүлд ээлтэй шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. 

1-р байр: Аймгийн Татварын хэлтсийн "Эцэг эхийн зөвлөл", 

2-р байр: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын "Эцэг эхийн зөвлөл", 

3-р байр: Ундарга-Алтай ААТҮГазрын "Эцэг эхийн зөвлөл"-үүд тус тус шалгарч, Батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  Шилдгээр шалгарсан эдгээр "Эцэг эхийн зөвлөл"-үүд нь 2021 онд байгууллагын ажилтны тоо, цар хүрээ, боломжид тулгуурлан байгууллагынхаа дэргэд "Хүүхдийн өрөө"-г тохижуулан ажилласан тухай аймгийн ГБХЗХГ-аас танилцуулав.


相关新闻