Казах үндэсний соёлыг хөгжүүлэх сангаас оны "Шилдэг бүтээл"-үүдийг урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах үндэсний соёлыг хөгжүүлэх сангаас 2021 оны "Шилдэг
бүтээл"-үүдийг урамшуулахаар болжээ.
Тус ажил нь орон нутгийн уран бүтээлчдийн шинэлэг,
бүтээлч төслүүдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой бөгөөд арга хэмжээг
ирэх сарын 3-ны өдөр Өлгий хотод зохион байгуулах аж.
Шилдэг бүтээл, уран бүтээлчдийг эстрадын дуучин /эрэгтэй, эмэгтэй/, ардын
дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, уран барималч, хөтлөгч,
хөгжимчин, жүжигчин, хамтлаг зэрэг 14 номинацаар шалгаруулна.
Уг сонгон шалгаруулалтад нэрээ болон бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй хүмүүс Казах
үндэсний соёлыг хөгжүүлэх санд хандаж, хүсэлтээ өгөх боломжтой ажээ.